Г.Занданшатар Хурандаа 2-ын хоршилыг 6.2 зогсоож чадахгүй... Тэдэнд итгэж ард түмэн хүчээ өгвөл МАНАН бүлэглэл устахад ойрхон болоод байна
Төрийн ордонд яг одоо ҮХ-ийн 6.2 заалттай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг болж байна.“Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, хуульчид, иргэдийн төлөөлөл гэх мэт 50 гаруй хүн оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ төрийн нийтийн өмч гэсэн томьёоллыг 1996 онд "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, доктор, профессор Б.Чимид оруулсан. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг гуйвуулан хүмүүсийг турхирч байна. Хэвлэл мэдээлэл Үндсэн хуулийн цагтай болмоор байна. Хүн бүр нэг юм тайлбарлаад буруу зөрүү зүйл гаргаж, буруу тийш нь мушгиж байна. Зөвхөн Монгол Улсын иргэн л газрыг өмчлөх боломжтой.

Төрийн өмчийн дотор нийтийн өмч нь багтана. 6.2 заалт Монгол улсын эрх ашигт сөргөөр нөлөөлвөл би хариуцлага хүлээе. Харин үндсэн хуулийн эсрэг сөрөг буруу үзэл санаа тараавал энэ нь гэмт хэрэг болно" гэлээ.
УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан "Төр гэдэг нь ард түмний зохион байгуулалт юм. Төрийн өмч гэдэг нэр томьёо нь 1992 оноос хойш хуулинд хэрэглэгдэж эхэлсэн.
Хэрвээ "төрийн нийтийн" бус ард түмний мэдэлд байна гэвэл ард түмэн бүгд нэгдэн нийлж шийдвэр гаргах боломжгүй.
Төрийн нийтийн өмч гэж байх ёстой болохоос биш нийтийн өмч гэж байх ёсгүй” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс
Хэлэлцүүлэг бүрэн эхээрээ

Comments
Post a Comment